алхаагаар нь хэрэгтэй хүнээ таньж олоорой

Хүнийг явдлаар нь шинжье

 Итгэсэн хүнийхээ итгэлийг даадаг. Дотуур тамиртай гэдэг ч бүх хүнд тэд таалагддаг. Нисгэгч, тамирчид энэ алхаагаар алхдаг.

 

Том том алхдаг хүн:

Ийм хүмүүс цайлган цагаан сэтгэлтэй ч их яхир хүмүүс байдаг байна. Гэхдээ тэд хүний үгэнд оромтгой байдаг. Гэсэн хэдий ч түүнийгээ нуухыг хичээдэг. Хамаатан садангуудынхаа дунд бүрэгт ордог. Ажил мэргэжилдээ үнэнч. Олон нийтийн харилцааны ажил тэд нарт илүү зохидог.

 

 

 

 

Гүйх шахам явдал:

Үргэлж л гүйх шахам гутлаа ханзлах шахам явдаг хүмүүс тусархаг сайхан сэтгэлтэнгүүд. Хэнийг ч уучилж чадах ууч сэтгэл тэдэнд бий. Ийм хүмүүст уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохирдог гэлцдэг. Тэд оюуны асар их нөөцтөй байдаг гэнэ. Харин яаруу зангаасаа болж бүрэн гүйцэд ашиглаж чаддагүй байна.

 

 

Өвдөгөө хавирдаг бол:

Найзархаг. Тэдний хувьд санамсаргүйгээсээ дандаа алддаг. Энэ чанарыг нь найзууд нь л бий болгодог. Энэ төрлийн эмэгтэйчүүд их нууцлаг. Хүнд амархан гомддог. Эрчүүдийнх нь хувьд өөртөө итгэл муу хүмүүс байдаг. Ихэнх нь жолооч, эмийн санч, бүжигчин болдог.

 

Алцганаж явдаг бол:

Гадаад төрхөөрөө ихэмсэг додигор харагддаг ч дотоод сэтгэл нь өчүүхэн байдаг. Амархан уурлаж гомддог бөгөөд санхүү талдаа их чанга хүмүүс байдаг байна. Ихэнх нь царайлаг төрсөн байдаг. Загвар зохион бүтээгч, тамирчин, үсчний мэргэжлийг тэд хийдэг.

 

 

Бөгсөө хаяж явдаг бол:

Айлгүйчүүд ч гэгддэг. Тэд бүгдээрээ авъяаслаг. Тэдний урд үргэлж сонголт байдаг. Энэ бүхэндээ тэд мөнхийн аз жаргалтай мэт байдаг. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохирдог байна.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)