уншихад их хэрэгтэй зөвлөгөө

Та доорх дүрмийг тогтоож өөрийн дүрэмдээ багтаавал ажил хэрэг тань бага ч болов дээшлэнэ. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө найд. Бусдын хийснийг ашиглаж өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг оролд. Нягт нямбай тэсвэртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил. Зорилготой байж, түүндээ хүр. Дэмий зүйлд санагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмний хойноос бүү хөөцөлд. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч төлөвлө. Yгvй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн, өнгө оруул. Би чадна гэж зориглож сур. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээж сур. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явдаг нь ховор. Өдрийн цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр.Амрах хооллохдоо тэр мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж сур. Битгий цухалд, бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе босох, суух, явган явахыг хичээ.

1 сэтгэгдэл:

null
мвв (зочин)

за

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)