тамхинаас гарвал ийм ашигтай

Бавари мужийн оршин суугчийн жишээг дагууштай. Учир нь тэр тамхи татахаа больсноор хэмнэсэн мөнгөөрөө саятан болох хүртлээ лото тоглосон байна.Мюнхэн хотод Баварийн хонжворт сугалааны байгууллагын мэдээлснээр, эрүүл мэнд, эд материалын байдлаа хэрхэн нэгэн зэрэг сайжруулж болохыг бүхэнд нотлон харуулсан хүн гарчээ. Тэр янжуур худалдан авахад зарцуулж байсан мөнгөөр гурван жил лото тогложээ. Гэтэл "77 тоглоомын" хонжвор түvнд нэг сая 170 мянган евро авчирч өгсөн байна.

Тамхи татахаа больсон энэ азтай эр худалдан авсан орон сууцныхаа зээлийг энэ мөнгөнөөс төлж, бусад бvх зvйлд өөрийн даруухан хэрэглээг хэвээр хадгалах бодолтой байгаа ажээ. "Харин одоо би заримдаа аятайхан хоол идэхээр явж болох нь" гэж тэр хэлсэн байна

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)