мөнгөтэй болмоор байна уу?

Чарльз Дэрроу золгүй ядуу нэгэн байсан боловч гайхамшигтай нэгэн тоглоом сэдэж бүтээгээд л саятан болсон юм. Ядуу тарчиг байгаагаа егөөдөхдөө “монополь” гэдэг нэртэй болсон тоглоомыг сэдэж бүтээсэн агаад энэ тоглоом нь түүнийг амжилтын орчинд хүргэсэн түүхтэй. 1932 онд Дэрроу ажил төрөл ч үгүй болж бас тэгээд эхнэр нь хөл хүндтэй байлаа. Эгэл нэгэн инженерийн хэрэгцээ хэнд ч байсангүй болохоор Чарльз ганц доллар ч атугай олох санаатай ямар ч ажлыг хийдэг байлаа. Тэр урьд сайн цагт Атлантик Ситид өнгөрүүлсэн аз жаргал дүүрэн амралтыг нэхэн санахдаа эрэг орчмын газар нутгын үлгэр загвар хийцгээхээр санаа шулууджээ.

Модны өөдсөөр байшин барилга, дэн буудал ч хийж самбарт бэхлээд гудамжны нэрийг хүртэл бичсээр нэгэн цагт тэр хоёрт аз жаргал хайрласан хотоо жижигрүүлэн бүтээжээ. Орой бүр гэртээ аз жаргалаар бялхан тоглож наадаж зугаатай байлаа. Тэр үед Чарльзынх аяганы амсар ч хүнд зуулгах бэлгүй байсан болохоор зочид гийчид урьж чадахгүй байжээ. Харин тэгтэл урьсан зочноо бүр ч их зүйлээр монополь гэдэг ид шидийн тоглоомоороо дайлж чадах юм байж гэнэ шүү. Найз нарт нь ч нөгөө тоглоом нь таашаагдаж Чарльз хэд хэдэн хувь хийгээд тоглоом үйлдвэрлэгчдэд аваачиж үзүүлжээ. Гэтэл цаадуул нь, тэр ч атугай хожим нь монополь тоглоом үйлдвэрлэж баяжсан ах дүү Паркер ч авсангүй. Тэр үед тоглоомын үйлдвэрийнхэн уг тоглоомыг хэтэрхий адармаатай тоглоом гэцгээж байжээ. Хэзээ мөдгүй хүүхэдтэй болох гэж байсан болохоор Чарльз цөхрөхийн дээдээр цөхөрч байлаа. Тэгээд л нөгөө тоглоомоо хэдэн хувь хийгээд Филадальфийн дэлгүүрүүдэд өөрөө үзүүлж сурталчилах болжээ. Хүмүүс ч монополийг дуртай нь аргагүй худалдаж авцгаагаад тэр тоглоомынхоо тухай танилууддаа хэлдэг болжээ. Төдөлгүй тэнд тэр аяараа л монополийн дон тусчихсан байлаа. Тэгтэл ч ах дүү Паркер шийдвэрээ өөрчилж Чарльзийг хайж чухам л хаадын зах зээлд 1985 онд гаргасан бөгөөд одоо ч анхаарал татсан хэвээрээ байна. Өмнөд Америкад энэ тоглоом нь их дэлгэрчээ. Одоо Чарльз Пенсильванид өөрийнхөө фермд эв найртай, баян чинээлэг аж төрдөг. Эцэст нь хэлэхэд хаа сайгүй байдаг түгээмэл эрэлт хэрэгцээг эрж олоод хангах л юм бол хэн ч гэсэн баяжиж чадна.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)