тамхи татах нь ач тустай

Стоулменээр удирдуулсан

Британийн эрдэмтэд тамхи татах нь хортой ч гэсэн зарим үед бие организмд эергээр нөлөөлдөгийг олж тогтоосон байиa. Юу гэвэл энэ нь анхаарлаа төвлөрүүлэх, мөн оюун ухаан, ой санамжийг идэвхтэй ажиллахад нөлөөлдөг гэнэ. Энэхүү нээлт нь Альцгеймерын өвчнийг анагаах чадалтай эм болж болох никотины үрлэн эмийг бий болгох замыг нээж өгч байгаа юм. Тамхи зүрх судас, хорт хавдар, мөн донтох өвчнийг бий болгодоггүй харин тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг тамхины идэвхтэй агууламжийн бүхий бодисыг мэргэжилтнүүд боловсруулж байгаа юм.

Лабораторийн туршилтын явцад никотин нь амьтны оюун ухааныг нэмэгдүүлж, ой тогтоомжийг сайжруулдаг чадварыг тогтоосны дараа судалгааг эхлүүлсэн билээ. Шинэ бэлдмэлийг таван жилийн дараа худалдаанд гаргах бөгөөд оюун ухааны доройтлыг эмчилдэг орчин үеийн эмүүдийг бодвол сөрөг нөлөөлөл багатай байх гэнэ. Гэхдээ эмчилгээний шинэ зарчим нь Альцгеймерын өвчнийг бүрэн төгс эмчилж чадах гарц биш хэмээн эрдэмтэд онцлон тэмдэглэж байна. Тамхи тархинд идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг тухай аль эртнээс л эрдэмтэд мэдсэн.

Гэхдээ зүрхний өвчин зэрэг гаж нөлөө ихтэй учир анагаах ухаан тамхины давуу талыг огт ойшоож үздэггүй байлаа. "Хар тамхи гэж нэрлээд байгаа бодисууд нь ихэнх тохиолдолд сөрөг төдийгүй, бас эерэг нөлөө ч үзүүлдэг байна. Энэ утгаараа никотин бол огт хэрэггүй зүйл биш" хэмээн Иэн Стоулмэн ярьж байна.
Стоулмэнээр ахлуулсан судлаачдын бүлэг хархнуудыг торонд байлгаж, гэрэл огцом анивчих үзэгдэлд хариу үйлдэл үзүүлэхийг сургасан байна. Харх зөв байрлалаа олж шилжихэд түүнийг хоолоор урамшуулж байв.

Сургалтаа дууссаны дараа хархнууд гэрэл анивчихад 80 хувьд нь хариу үйлдэл үзүүлж байсан бол никотин тарьсны дараа энэ үзүүлэлт 5%-иар нэмэгдэж байлаа. Хархнуудыг чанга шуугианаар анхаарлыг нь сарниулахад ялгавар нь үүнээс ч их байлаа. Никотингүйгээр тэд даалгаврыг 50 хувьтай гүйцэтгэж байсан бол никотин тариулсаны дараа 80 хувь болж өсч байлаа.

3 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Ene chini harin manai taliin erdemted bna uu ugui yu. Bi lav ih ajilaa hiij bh daa yadraad ireheeree ulam ih tatdag sh dee

unaga (зочин)

gehdee l tamhi hortoi...

мвв (зочин)

тамхины талаар ганц сайн үг сонсоогүй юм ядаж өөрийгөө хуурах нэг шалтгаантай болж байнаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)