сэтгэл судлалаар бэлддэг сургуулиудын нэг нь "Энх-Орчлон"
2008 оны 07-р сарын 31, Нийтэлсэн munkhuu411
Нийгмийн ажлын багш, боловсрол судлалын
магистр Б. Ариун-Эрдэнэ
Шинжлэх ухааны хамгийн нарийн төвөгтэй асуудал болох хүн, түүний сэтгэц, аж амьдралын чанар, сайн сайхан байдлын талаар судлан шинжилдэг сэтгэл судлал, нийгмийн ажил, нийгмийн халамжийн чиглэлээр суралцаж оюутан залуучууддаа сурлага хөдөлмөрийн өндөр ажилт хүсэн мэндчилж байна.
XXI зууныг дэлхий нийтээр техник технологи, мэдээллийн эрин гэж үзэж байсан бол энэ байдал өөрчлөгдөж бүхий л шинжлэх ухааны зангилаа асуудал, үндэс суурь болсон сэтгэл судлалын шинжлэх ухааны эрин зуун болоод байна. Учир нь дэлхий нийтээр хүн төвт хөгжлийн үзэл баримтлалыг дагах болсоноор хүний хөгжил юу юунаас чухалаар тавигдах боллоо. Хүн бүрийн эрүүл саруул, амар амгалан байж амжилт бүтээллээр дүүрэн аз жаргалтай амьдрах эх үндсийг олон талаас нь нарийвчлан судалдаг шинжлэх ухааныг бүх нийтийн хэрэглээ рүү шилжүүлж хөгжлийн өндөр түвшинд хүргэж байна.
Манай тэнхим "Сэтгэл судлал", "Нийгмийн ажилтан", "Нийгмийн халамж" гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. 1988 оноос өнөөг хүртэл 9 дэхь төгсөлтөө хийгээд байна.
Даярчлагдаж байгаа орчин үеийн нийгэмд зохицон амьдрах, сурч боловсрон, хөгжихөд манай мэргэжил танд туслана. Сэтгэл судлалын тэнхимд нийт 19 эрдэмтэн багштайгаас 42,1% нь доктор профессор, 57,9% нь магистрын зэрэгтэй багш ажиллаж байна.
Сэтгэгдэлгүй байна