депресс буюу гутрал

Хүмүүс янз бүрийн шалтгаан, бэрхшээл, сэтгэлийн угт мэдрэх таагүй зүйлээс болж депресст ордог. Депресст орсон үедээ хүн:

Өглөө орноосоо босч, ажилдаа явах сонирхолгүй болох;

Өглөөний унд уусан уугаагүй ямар ч ялгаа санагдах;

Байнга туйлдаж, ядрахыг мэдрэх, сэтгэл санаа өөдрөг бус болох, ажил амьдрал аль нь ч ялгаагүй сэтгэл үл хөдөлгөх;

Үе үе сэтгэл санаагаар унах, гарцгүй мэт байдалд орох, сэтгэл хоосрох ;

“Хар ертөнцөд” амьдарч буй мэт санагдах;

Амьдралаас таашаал авч, баярлаж цэнгээгүй удсан мэт санагдах;

Өөртөө итгэлгүй болж, айдаст автах.

Харин депресст орсон хүний гадаад байдал нь сул дорой, идэвхгүй, ялангуяа нүд нь юу ч үл илэрхийлэх, цоггүй бас тогтворгүй харцтай болдог.

Сэтгэл санаа хямарч, тогтворгүй болсон үедээ:

Хамгийн түрүүнд юу анхаарах хэрэгтэй вэ гэвэл, зөвхөн та бус бүх л хүмүүс амьдралынхаа ямар нэг агшинд депресст орж байдаг. Сэтгэлээр унах, итгэл найдвар алдрах, дарамтад орохыг бүгд л мэдэрдэг юм.

Хэрэв ямар нэг архаг хууч өвчин, мэдрэлийн өвчингүй бол аль болох өөрөө, тусгай эмчилгээгүйгээр бие даан даван туулахыг хичээх хэрэгтэй.

Зарим үед, “Өнөөдөр би яагаад ийм уйтгар гунигтай байна аа” гэхчилэн асуултыг өөртөө тавьж, тунгаан бод. Өөрийн депрессийн сөрөг шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Тиймээс хувь хүний өөрийнх нь бодол эрэгцүүлэл илүү чухал.

Сэтгэл зүйчид, “ Би маш бага мөнгө олж байна. Бүгдийн татгалздаг ажлыг би л хийх юм. Үүнээс болж би депресст орж байна. Амьдрах сонирхол алга” гэсэн үгийг харилцагч нараасаа олонтоо сонсдог байна. Гэтэл тэдний бараг дэргэд шахуу өөр хэн нэгэн, “Сүүлийн жилүүдэд би мөнгө олох тусам үе үе сэтгэлийн дарамтад ордог болсон. Амьдрал нэг хэвийн ямар ч сонирхолгүй уйтгартай санагддаг. Өдөр хоног ч өнгөрч өгөхгүй” хэмээнэ. Харин гурав дахь нь “Муу бүхэн мөнгөнөөс үүдэлтэй” гэдэг.

Хүүхэдгүй эмэгтэйчүүд: “Би ганц бие. Надад их хэцүү байна” гэдэг бол харин гэр бүл хүүхэдтэй нэг нь:” Хүүхэд, нөхөртөө санаа тавиад, өөрт зориулах цаг, хүч ч байхгүй боллоо. Хэцүү байна” хэмээн үглэнэ. Үнэн хэрэгтээ, депресст оруулдаг бодит шалтгаан нь огт өөр зүйл байдаг юм.

Энэ нь хувь хүнтэй холбоотой, хэт мэдрэмтгий эмзэг зан чанар, сэтгэлийн шарх, хэн нэгэн хайрлах хүнгүй, хамгаалалтгүй байдал зэрэг шалтгаанаас үүдэлтэй байж болно. Мөн хэрүүл маргаан, зөрчил ихтэй гэр бүлд өссөн, хүүхэд насандаа хэн нэгнээр доромжлуулж, айдас хүйдэст автаж өссөн тохиолдол ч бий.

Зарим үед депресст орох шалтгаан нь архаг стрессээс үүдэлтэй байдаг. Олон жилийн туршид санхүү болон нийгмийн ахуй хангамжаар гачигдаж, тогтвор суурьшилгүй амьдарч өөртөө, маргаашдаа итгэх итгэлгүй болох тохиолдолд. Мөн олон жилийн турш ойр дотны эсвэл нэр нөлөө бүхий хэн нэгний дарамт, доромжлол дунд амьдрах, бусадтай харилцах харилцаанаас сэтгэлийн шарх авах зэрэг шалтгаанууд ч орно.

Эмэгтэй хүн эр хүнийг бодвол сэтгэл санааны хямралыг даван туулах чадвартай гэсэн яриа байдаг. Үнэн хэрэгтэй энэ тийм биш гэнэ. Эмэгтэйчүүд энэ тухайгаа бусдад нээлттэй ярьж, сэтгэл зүйч болон эмчид ханддаг бол харин эр хүн ганцаараа, дуугүй өнгөрөөдөг. Тэгээд ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн депресст орох шалтгаан нь өөр өөр байдаг аж.

Эрчүүдийг депресст оруулдаг хүчин зүйлс гэвэл:

Ажил төрөл нь бүтэлгүй үед найз эсвэл хэн нэгэн танил нь өндөр амжилт гаргах;

Эхнэр нь нөхрөөсөө илүү өндөр цалинтай ажил, бизнес эрхэлдэг бол

Санхүүгийн гүн хямралд орвол эрчүүд амархан хямардаг байна .

Эмэгтэйчүүдийг депресст оруулдаг хүчин зүйлс:

Ганцаардал, хайртай хүнээ алдахаас айх айдас;

Хүүхэдтэйгээ харьцах харьцаа таагүй болох ;

Ойр дотны хэн нэгэн гомдоох. Тухайлбал, мэхлэх, араар тавих.

Мөн эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх л хүнийг депресст оруулдаг нийтлэг шалтгаан бий.

Ойр дотны хэн нэгнээс болсон сэтгэлийн гүн хямрал, цочрол;

Ойр тодны хүнээ алдах;

Хэн нэгэнд мэхлүүлэх;

Улс төр, эдийн засгийн хямрал, дайн тулаан зэрэг нийгмийн хямрал зөрчил зэрэг нь хүмүүсийг хямрааж, депресст оруулах нийтлэг шалтгаан юм.


3 сэтгэгдэл:

null
gogogo12 (зочин)

bi eniig hewleed awchlaa yagshtal ashiglanaa buyan bolson shu chi sain huuhed

MAXX (зочин)

heregtei yum bn. er ni bi chinii blogiig uuriinhoo holboosond hiilee. bolhiin baigaazdee.

Бито (зочин)

Баярлалаа магадгүй би депрессэнд орсон ч юмуу...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)