Хүн болчихоод энэ адармаатай орчлонгийн тоосийг хөдөлгөж амьдрана гэдэг их хувь заяа шиг санагддагийн надад. Адармаатай гэдгийн учрыг ерөнхийдөө та нар өөр өөрийнхөөрөө хүлээж авах байх. Тэгэхээс ч аргагүй хэн нэгний “зүхсэн” амьдрал өөр хэн нэгэнд хүсээд олдохгүй “хувь заяа” байдаггүй гэж үү? Хүн төрсөн эцэг эхээ сонгодоггүйтэй адил эх орноо сонгож болдоггүй. Тийм болохоор энэ л хувь заяандаа хүн баярлаж явах хэрэгтэй байх.
Утгатай амьдрал гээч юу вэ гэж Номад анд маань Мэдлэг дээр саяхан асууж байсан. Хариулсан бүхэн өөр өөрийнхөөрөө хариулсан байх. Яагаад гэвэл тэд өөр өөр ертөнц, өөр өөр амьдрал... Амьдралын утга учир нь амьд явахдаа л байдаггүй санагдхын. Амьдрах хүсэлтэй нэгэнд нь урт удаан амьдрал, амьдраад байж байгаа хэн нэгэнд нь “үхэл”-тэй тэмцэж буй агуу тэмцэл биш гэж үү? Хайр сэтгэл, эд хөрөнгө, нэр төр, алдаж онож явсан бүхэн чинь тэр агуу тэмцлийн ердөө л нэг зэвсэг юм шиг. Хамгийн хүчтэй нь сэтгэл. Одоо та гараад хар. Инээж хөхрөөд аз жаргалтай алхлах хүмүүсээс илүү өнөөдөрөө аргацаасан эсвэл уур уцаарандаа баригдсан нэгэн илүү олон харагдаж байна. Эсвэл би өөрийн нүдээр өөр ертөнцийг хараад байна уу? Ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгийн төлөө өдөр шөнөгүй зүтгэх бид хажуудаа байгаа аз жаргалыг мэдрэхгүй байгаа юм биш биз. Гэр бүлийхний чинь хайр халамж, үр хүүхэд, хөөрхөн дүү нарын чинь цангинасан дуу, эрүүл сайхан агаар, гайхалтай сайхан ногоон тал, гол мөрний цэнгэг ус, урсах чимээ... гээд бидэнд аз жаргалыг мэдрэх сайхан бүхэн байна шүү дээ. Түр ч атугаа ажил төрлөөсөө холдож аз жаргалын амтыг жоохон ч гэсэн мэдэр л дээ. Ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө гэдэг амьдралд байх ёстой зүйл. Гэхдээ энэ бүхний төлөө хажуудаа байгаа аз жаргалын галыг бөхөөх гэж үү?
Өдөрөө аргацаах ч гэсэн гэр бүлээ гэсэн эцэг эхийн хүүхэд, баян цатгалан ч эцэг эхээ ховорхон харсан хүүхдээс илүү хүнлэг, илүү сэтгэл хангалуун амьдарч чаддаг.
Үхэлтэй тэмцэж буй та ер нь яах гэж энэ орчлонд ирсэн юм? Би бол жаргах гэж ирсэн. Гэр бүл рүүгээ тэмүүлдэг, үр хүүхэдтэйгээ тоглодог, байгалиа мэдэрч, түүнээсээ таашаал авдаг энэ л хувиа заяанд би жаргах ирсээн. Тэмцэл бүхнээсээ аз жаргалыг мэдэрч, тэмүүлэл бүхнээс амжилт олж, үргэлж өөдрөг эрч хүчтэй тэнгэрлэг байх болтугай та бүхний амьдрал...
1 сэтгэгдэл:
ER NI SETGEL SUDLALAAR SURDAG HUNII NUDEER IIM YUM BICHSEN BHAD UNEHEER TEWCHISHGUI BLAA JUUHUN SHINJLEH UHAANII UNDESTEI YUM BICH UCHIR NI END CHINI MASH OLON OHID ZALUUS ORJ BGA