хэн нь 2 дах алтыг бээжингээс авчрах вэ?

2008 оны 08-р сарын 17 Нийтэлсэн munkhuu411

баруунаас: ОУХМ Мөнх- Эрдэнэ, МУГТ Бадар-Ууган, ОУХМ Сэрдамба.

хэн нь нь түрүүлэх вэ?

сэрдамба бол их сайн тамирчин. ер нь энэ олимпоос сэргээг их дэмжиж байгаа. зааа цаашлаад бадраа бол аюултай нөхөр л дөө. бэлтгэлдээ их үнэнч. байнга л бодож явдаг биз. мөнх-эрдэнэ сайн мэдэхгүйлдээ гэхдээ их мундаг гэж сонссы. улсын аваргаар их гоё баавартай тоглож байсан. энхзориг сайнлдаа улсын аваргаар нэг жаахан хүүхдэд алуулах шхжийсан. тэр пацаан ирээдүйн олимпийн аварга байх ооо.

за тэгээд хэн нь түрүүлэх вэ хүмүүс ээ? бүгдээрээ л зоригт монголын хөвгүүд

kino

2008 оны 08-р сарын 17 Нийтэлсэн munkhuu411

kino gedeg ni urlag. urlag urlagdaa gaihaltai urlag.

кино хийхэд хамгийн их анхаарах зүйл юу вэ? за тэгээд алдартнуудын намтарыг бидэнд хэн хэлж яриж бичиж өгөхөв? монголын кино урлагийн юу нь болохгүй байна? 

хэн ямар асуудал тулгарав?

2008 оны 08-р сарын 11 Нийтэлсэн munkhuu411
за тэгээд ямар нэгэн асуудал тулгарсан бол энд бичээрэй төрөл бүрийн харилцаа гэр бүл найз нөхөд ажил төрөл гээд сэтгэлзүйн асуудлыг үнэгүй шиидэж өгье. бичицгэгээрэй залуусаа  Дэлгэрэнгүй»

найз охиныхоо дэргэд битгий уйл

2008 оны 08-р сарын 11 Нийтэлсэн munkhuu411
за залуусаа найз охин энэ тэртэй байх нь зүгээр л дээ. тэгээд нэг охиндоо үнэнч мүнэнч гээд мангартаад байвдаа. ер нь залуучууд бид нар чинь зөв гэр бүл зохиохын тулд заяаныхаа ханийг зөв сонгохын тулд нөгөө бидний нэрлэж заншсанаар "банзал" байх хэрэгтэй. гэхдээ энэ нь гэрлэсэн эрчүүдэд хамаарахгүйлдээ. янз бүрийн охидтой үерхэж байх нь эмэгтэй хүнтэй харицах харицааны чадвар дээр туршлага нэмж болдог. насаараа банзал биш гээд ганц охиноос өөр охин үзээгүй харцуул амьдрал дээр оройтсон бороо гэгчээр гэр бүлээ золионд гаргачаад банзалдаад яваад байдгий энэ их тэнэглэл шүү залуусаа. яагаад банзалд гээд байна вэ гэхээр нэгэнт л гэрлээд хууль ёсны эхнэр нөхөр болоогүй юм чинь ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй. мөн тэр эмэгтэйгээс хэзээ салах нь тодорхойгүй тийм юманд байдгаа зориулжаахын оронд бараг гэртээ ном уншаад хэвтжийсан нь хамаагүй дээр. за тэгээд сүүлийн үед залуусд маань солонгос киноны соёл эрчимтэй нөлөөлөөд байх шиг. би чамд хайртай л гэнэ уйлж дуулна л гэнэ. хэзээ л монгол залуус эмэгтэй хүнд хайраа илчилж уйлж байсий. тэгээд ч залуусаа эмэгтэй хүнд хэзээ ч битгий нулимсаа харууларай. тийм нялзрай баагийнуудыг тэд өрөвдөхөөсөө илүү жигшдэг айхгүй юу дйййв за тэгээд миний блогоос их юм уншаад сэтгэгдлээ хуваалцаарай. санаа нийлэхгүй зүйл байвал энэ ийм тэр тйим гээд бичээд байгаарай

бид энэ хорвоод яах гэж ирэвдэээ

2008 оны 08-р сарын 04 Нийтэлсэн munkhuu411

Хүн болчихоод энэ адармаатай орчлонгийн тоосийг хөдөлгөж амьдрана гэдэг их хувь заяа шиг санагддагийн надад. Адармаатай гэдгийн учрыг ерөнхийдөө та нар өөр өөрийнхөөрөө хүлээж авах байх. Тэгэхээс ч аргагүй хэн нэгний “зүхсэн” амьдрал өөр хэн нэгэнд хүсээд олдохгүй “хувь заяа” байдаггүй гэж үү? Хүн төрсөн эцэг эхээ сонгодоггүйтэй адил эх орноо сонгож болдоггүй. Тийм болохоор энэ л хувь заяандаа хүн баярлаж явах хэрэгтэй байх.

Утгатай амьдрал гээч юу вэ гэж Номад анд маань Мэдлэг дээр саяхан асууж байсан. Хариулсан бүхэн өөр өөрийнхөөрөө хариулсан байх. Яагаад гэвэл тэд өөр өөр ертөнц, өөр өөр амьдрал... Амьдралын утга учир нь амьд явахдаа л байдаггүй санагдхын. Амьдрах хүсэлтэй нэгэнд нь урт удаан амьдрал, амьдраад байж байгаа хэн нэгэнд нь “үхэл”-тэй тэмцэж буй агуу тэмцэл биш гэж үү? Хайр сэтгэл, эд хөрөнгө, нэр төр, алдаж онож явсан бүхэн чинь тэр агуу тэмцлийн ердөө л нэг зэвсэг юм шиг. Хамгийн хүчтэй нь сэтгэл. Одоо та гараад хар. Инээж хөхрөөд аз жаргалтай алхлах хүмүүсээс илүү өнөөдөрөө аргацаасан эсвэл уур уцаарандаа баригдсан нэгэн илүү олон харагдаж байна. Эсвэл би өөрийн нүдээр өөр ертөнцийг хараад байна уу? Ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгийн төлөө өдөр шөнөгүй зүтгэх бид хажуудаа байгаа аз жаргалыг мэдрэхгүй байгаа юм биш биз. Гэр бүлийхний чинь хайр халамж, үр хүүхэд, хөөрхөн дүү нарын чинь цангинасан дуу, эрүүл сайхан агаар, гайхалтай сайхан ногоон тал, гол мөрний цэнгэг ус, урсах чимээ... гээд бидэнд аз жаргалыг мэдрэх сайхан бүхэн байна шүү дээ. Түр ч атугаа ажил төрлөөсөө холдож аз жаргалын амтыг жоохон ч гэсэн мэдэр л дээ. Ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө гэдэг амьдралд байх ёстой зүйл. Гэхдээ энэ бүхний төлөө хажуудаа байгаа аз жаргалын галыг бөхөөх гэж үү?

Өдөрөө аргацаах ч гэсэн гэр бүлээ гэсэн эцэг эхийн хүүхэд, баян цатгалан ч эцэг эхээ ховорхон харсан хүүхдээс илүү хүнлэг, илүү сэтгэл хангалуун амьдарч чаддаг.

 Үхэлтэй тэмцэж буй та ер нь яах гэж энэ орчлонд ирсэн юм? Би бол жаргах гэж ирсэн. Гэр бүл рүүгээ тэмүүлдэг, үр хүүхэдтэйгээ тоглодог, байгалиа мэдэрч, түүнээсээ таашаал авдаг энэ л хувиа заяанд би жаргах ирсээн. Тэмцэл бүхнээсээ аз жаргалыг мэдэрч, тэмүүлэл бүхнээс амжилт олж, үргэлж өөдрөг эрч хүчтэй тэнгэрлэг байх болтугай та бүхний амьдрал...

шинэ илтгэл

2008 оны 08-р сарын 02 Нийтэлсэн munkhuu411
илтгэгч болохыг хүсдэг илтгэгч мөн илтгэл сонихдог залуусдааа. туршлага судлаад аваарай Дэлгэрэнгүй»

алхаагаар нь хэрэгтэй хүнээ таньж олоорой

2008 оны 08-р сарын 02 Нийтэлсэн munkhuu411
Хүнийг явдлаар нь шинжье

 Итгэсэн хүнийхээ итгэлийг даадаг. Дотуур тамиртай гэдэг ч бүх хүнд тэд таалагддаг. Нисгэгч, тамирчид энэ алхаагаар алхдаг.

 

Том том алхдаг хүн:

Ийм хүмүүс цайлган цагаан сэтгэлтэй ч их яхир хүмүүс байдаг байна. Гэхдээ тэд хүний үгэнд оромтгой байдаг. Гэсэн хэдий ч түүнийгээ нуухыг хичээдэг. Хамаатан садангуудынхаа дунд бүрэгт ордог. Ажил мэргэжилдээ үнэнч. Олон нийтийн харилцааны ажил тэд нарт илүү зохидог.

 

 

 

 

Гүйх шахам явдал:

Үргэлж л гүйх шахам гутлаа ханзлах шахам явдаг хүмүүс тусархаг сайхан сэтгэлтэнгүүд. Хэнийг ч уучилж чадах ууч сэтгэл тэдэнд бий. Ийм хүмүүст уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохирдог гэлцдэг. Тэд оюуны асар их нөөцтөй байдаг гэнэ. Харин яаруу зангаасаа болж бүрэн гүйцэд ашиглаж чаддагүй байна.

 

 

Өвдөгөө хавирдаг бол:

Найзархаг. Тэдний хувьд санамсаргүйгээсээ дандаа алддаг. Энэ чанарыг нь найзууд нь л бий болгодог. Энэ төрлийн эмэгтэйчүүд их нууцлаг. Хүнд амархан гомддог. Эрчүүдийнх нь хувьд өөртөө итгэл муу хүмүүс байдаг. Ихэнх нь жолооч, эмийн санч, бүжигчин болдог.

 

Алцганаж явдаг бол:

Гадаад төрхөөрөө ихэмсэг додигор харагддаг ч дотоод сэтгэл нь өчүүхэн байдаг. Амархан уурлаж гомддог бөгөөд санхүү талдаа их чанга хүмүүс байдаг байна. Ихэнх нь царайлаг төрсөн байдаг. Загвар зохион бүтээгч, тамирчин, үсчний мэргэжлийг тэд хийдэг.

 

 

Бөгсөө хаяж явдаг бол:

Айлгүйчүүд ч гэгддэг. Тэд бүгдээрээ авъяаслаг. Тэдний урд үргэлж сонголт байдаг. Энэ бүхэндээ тэд мөнхийн аз жаргалтай мэт байдаг. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохирдог байна.

төрсөн сараар нь шинжих/батлагдсан/

2008 оны 08-р сарын 02 Нийтэлсэн munkhuu411
1-р сард төрөгсөд
• Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай
• Хүнд заах хүнээс заалгах дуртай
• Хүний алдаа,сул талыг олж харах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Шаргуу бүтээлч
• Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй
• Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог
• Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг
• Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш
• Нилээд хашир
• Нийгмийн идэвхи өндөр
• Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханиад амархан хүрчихдэг
• Хайраа илэрхийлэхдээ нилээд хэцүү ч романтик талдаа
• Хүүхдэд хайртай
• Гэр амьтай
• Үнэнч
• Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр
• Жоохон юмнаас хардах нь амархан

2-р сард төрөгсөд
• Чадварлаг хийсвэрлэн сэтгэгч
• Юмыг хийсвэрлэн өөр өнцгөөс харах дуртай
• Ухаалаг
• Олон ааштай
• Нилээд ичимхий дуугүй талдаа
• Өөрийгөө хүндэтгэх нь бага
• Шударга
• Зорилгоо аль хэдий тогтоочихсон байдаг
• Эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг
• Эрх чөлөөг нь хаах юм бол нилээд эсэргүүцэл үзүүлнэ
• Ер нь эрч хүчтэй байхад дуртай
• Хэтэрхий мэдрэмтгийгээсээ амархан дарамтанд ордог
• Уурласан байдлаа амархан илэрхийлдэг
• Дэмий зүйлэнд дургуйцэх нь элбэг
• Найзтай болох дуртай ч тийм амархан найзтай болдоггүй
• Зоригтой бас нилээд зөрүүд талдаа
• Эрмэлзлэлтэй
• Хүслээ мөрөөдлөө олж чаддаг
• Зугаа цэнгэлд дуртай
• Дотроо романтик ч тэрнийгээ огт гаргадаггүй

3-р сард төрөгсөд
• Бусдыг татах чадвартай
• Бусдад нилээд нөлөө үзүүлж чаддаг
• Ичимхий , хашир
• Нууцлаг
• Байгалын заяаасан үнэнч, сайхан сэтгэлтэй ба өрөвч
• Энх амгаланд дуртай ба та өөрөө ч тайван
• Бусад хүмүүс таныг ойлгоход амархан
• Бусдад туслах дуртай
• Уурлах нь ховор
• Найдвартай итгэж болох хүн
• Танд хүндэтгэл үзүүлвэл та буцаагаад маш сайхан ханддаг
• Бусдад үнэлгээ өгөгч
• Шартай
• Юмыг хэтэрхий сайхнаар төсөөлөх
Бусдын анхаарлын төвд байх дуртай
• Аялалд дуртай
• Хөгжмийн талын авъяастай
• Онц гойд зүйлд дуртай
• Юманд сэтгэлийн өнгөөр ханддаг

4-сард төрөгсөд
• Идэвхитэй
• Дорвитой шийдвэр гаргах нь хэцүү
• Бусдад нөлөөлж чаддаг
• Сэтгэл хямралд ороход гарах нь хэцүү
• Бусдын анхаарлын төвд байх дуртай
• Боловсон
• Бусдын сэтгэл санааг өргөдөг
• Нөхөрсөг ба бусдын асуудлыг зохицуулж чаддаг
• Нилээд зүрхтэй ба юмнаас айх нь бага
• Адал явдалд дуртай
• Бусдыг хайрлаж бусдад анхаарлаа хандуулж чаддаг
• Эелдэг сайхан сэтгэлтэй
• Сэтгэл хөдлөл их
• Басгүй зөрүүд
• Эрч хүчтэй
• Яаруу
• Юмыг мартдаггүй
• Хөдөлгөөнтэй
• Бусдыг ятгаж чаддаг
• Толгой цээжний өвчин ороомтгой
• Маш амархан их харддаг

5-р сард төрөгсөд
• Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд
• Сэтгэлийн тэнхээ их
• Ухаан хурц
• Бусдад нөлөөлж хайрыг татах увидастай
• Юмыг гүнзгий мэдэрдэг
• Бие галбир болоод ухаан төгс
• Өөрийн байр сууринд бат зогсдог
• Таныг ятгахад үр дүн бага олдог
• Амархан тайвширдаг
• Дэс дараалалтай юмыг сэтгэдэг
• Мөрөөдөх дуртай
• Зөн совин ихтэй
• Өвчлөл ихэвлэн чих хүзүүгээр авдаг
• Юмыг ургуулан бодохдоо сайн
• Маргалдах чадвар сайн
• Биеийн тамир сайн
• Сулхан амьсгаатай
• Уран зохиол уран зурагт дуртай
• Аялах дуртай
• Урам зориг өгөхөд эрчтэй байж чаддаг
• Үрэлгэн

6-р сард төрөгсөд
• Алсыг харж чаддаг
• Сайхан сэтгэлээр хандахад та дуртай байдаг
• Сайхан сэтгэлтэй нам дуутай
• Мэдрэмтгий
• Гүйлгээ ухаантай
• Юманд тээнэгэлзүүр
•Ер нь юманд цаг хүлээлгэж байдаг ялангуяа болзоондоо
• Ямагт юмны хамгийн сайныг сонгодог
• Зан ааш тогтворгүй
• Наргианч
• Хошин зүйлд дуртай
• Яриасаг
• Маргахдаа сайн
• Мөрөөдөмтгий
• Нөхөрсөг
• Хэн нэгэнтэй хэрхэн найзлахаа мэддэг
• Хайртай хүндээ хичнээн ч удаан үнэнч байдаг
• Сэтгэл нь эмзэглэх нь амархан
• Ханиад авах нь амархан
• Олон янзын хувцас өмсөх дуртай
• Сэтгэл эмзэглэсэн үед нилээд удаж байдаг зүгээр болдог
• Зөрүүд
• Танд хайртай хүмүүс танд дайсан
• Ажил хэрэгт бүтээлч

7-р сард төрөгсөд
• Хамттай байхад уйдахааргүй
• Нууцлаг
• Таныг ойлгоход бэрх
• Хэн нэгний бахархал болдог
• Нэр хүнд нилээд өндөр
• Амархан тайвширдаг
• Үнэнч
• Хүмүүсийн мэдрэмжийг анхаардаг
• Ая эвтэй
• Нөхөрсөг
• Сэтгэлийн хөдлөл их
• Олон ааш гаргаж урдчилан таахад бэрх
• Сэтгэл санааны байдал амархан мууддаг
• Цэцэн
• Уяан сэтгэлтэй
• Юманд эсэргүүцэх нь бага
• Бусдыг уучилдаг нь хэзээ ч мартдаггүй
• Бусдад биеийн болон сэтгэлийн үлгэр дууриал болдог
• Юман хашир ханддаг
• Хүнийг сайн судалсны эцэст шүүж чаддаг
• Юманд махруу
• Хэцүү зүйл танд тун ховор

8-р сард төрөгсөд
• Наргианд дуртай
• Бусдыг татах увидастай
• Эелдэг ба бусдад санаа тавьдаг
• Зоригтой айх зүйл ховор
• Бусдыг удирдах чадвартай
• Бусдыг хэрхэн тайвшируулахаа мэддэг
• Хэтэрхий сайхан сэтгэлтэй
• Хүний хүндэтгэл хүртдэг
• Магтаалын үгэнд дуртай
• Онцгой сүлд хийморьтой
• Багахан юман амархан харддаг
• Гярхай ажигч
• Анхаарал болгоомжтой
• Маш хурдан сэтгэдэг
• Бусдыг хушуучлан дуртай тэгээд ч хошуучилж чаддаг
• Бусдаас хамааралгүй сэтгэгч
• Мөрөөдөх дуртай
• Уран зураг, хөгжилд авяаслаг
• Мэдрэмтгий хэдий ч аар саар зүйлийг тоодоггүй
• Биеийн эсэргүүцэл сул
• Хүний хайрыг татам
• Хүнтэй найзлах дуртай

9-р сард төрөгсөд
• Эелдэг ба буулт хийх нь амархан
• Болгоомжтой
• Хүний алдааг заах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Дуугай хэдий ч ам халвал сайн ярина
• Амгалан тайван
• Сайхан сэтгэлтэй энэрэнгүй
• Нарийн нухацтай
• Ямагт найдаж болно
• Сайн ажилладаг
• Мэдрэмтгий
• Ой санамж сайн
• Ухаалаг ба мэдлэг өндөр
• Мэдээлэл олон дуртай
• Хэн нэгэнд ятгуулахад амархан
• Ойлгоцтой
• Нууцлаг
• Спорт, Чөлөөт цаг аялалд дуртай
• Сэтгэл хөдлөл гаргах нь ховор
• Мэдрэмжээ ямагт нуухыг эрмэлздэг

10-р сард төрөгсөд
• Яриасаг
• Өөрт нь хайртай хүнд илүү хайртай
• Юмны голыг барисан зүйлд дуртай
• Бусдыг татах чадвартай, эелдэг
• Дотоод сэтгэлийн болоод гадаад гоо үзэсгэлэнтэй
• Худал хэлж худлаа дүр эсгэдэггүй
• Энэрэнгүй
• Найз нөхөддөө маш их анхаарал тавьдаг
• Ямагт найз нөхөдтэй болдог
• Амархан гомддог ч амархан тэр нь гардаг
• Амиа хичээнгүй
• Асуухгүй л бол ховорхон тусалдаг
• Мөрөөдөмтгий
• Олон талын санал гаргадаг
• Бусад хүмүүс юу бодож байгаад нээх анхаардаггүй
• Сэтгэлийн хөдлөл их
• Шийдэмгий
• Их зөн совинтой
• Аялал, уран зураг, уран зохиолд дуртай
• Намуухан яриатай хайр татам
• Амархан харддаг
• Дарамт стрессд амархан ордог
• Тухтай байдлаа амархан алддаг

11-р сард төрөгсөд
• Маш олон шинэ санаа гаргадаг
• Ойлгоход бэрх
• Зөв сэтгэдэг хосгүй хүмүүс
• Хүчтэй зөнч
• Сайн эмч болдог
• Болгоомжтой няхуур
• Зан ааш сайн
• Нууц ихтэй
• Үгэнд дуртай
• Хүний нууцыг яаж илрүүлэхээ мэддэг
• Үргэлж толгойд нь ямар нэгэн зүйл эргэлдэж байдаг
• Бага яридаг ч нөхөрсөг
• Зүрхтэй
• Тэвчээртэй
• Зөрүүд амархан гомдоод байдаггүй
• Ямар нэгэн хицүү нөхцөлөөс гарах арга зам байнга эрэлхийлнэ
• Хэзээ ч бууж өгөхгүй
• Амархан уурлаад байдаггүй
• Магтаалын үгийг юмаг чинээ тоодоггүй
• Сүлд хийморлог
• Маш гүнзгий хайрладаг
• Төмөршиг хүмүүс

12-р сард төрөгсөд
• Үнэнч сайхан сэтгэлтэй
• Эх оронч
• Тоглоом өөр бас бус харилцаанд идэвхитэй оролцогч
• Тэвчээргүй яааруу
• Эрмэлзлэлтэй
• Хамтдаа байхад уйдхааргүй
• Нийгэмсэг
• Магтаалд дуртай
• Бусдын анхаарлын дунд байх дуртай
• Хайрлан хүндлүүлэх бас дуртай
• Үнэнч шударга
• Ямар нэгэн хуурамч байдал гаргадаггүй
• Ааш нь амаран хувирна
• Хүний хүндэтгэлийг олдог
• Эрхийг хаагаад байгаа зүйлд үнэн голоосоо дургүй
• Наргианд дуртай
• Наргиаг сайн мэдэрдэг
• Логик сэтгэлгээ сайн

дэлхийн хамгийн гаХАМШИГТ ИЛТГЭЛ

2008 оны 08-р сарын 02 Нийтэлсэн munkhuu411
Америкийн эрх чєлєєний тєлєє тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны єдєр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний ємнє хэлсэн vг. Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн ємнє, агуу Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чєлєєний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ. Агуу Америкийн бэлэг тэмдэг тєдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дєлєнд тєєнєгдєн тарчилж байсан сая сая Негр боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негр боолчууд эрх чєлєєг мэдэрч чадахгvй байгаа бодит бєгєєд эмгэнэлт баримттай нvvр тулан учирах ёстой байж. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд тусгаарлан гадуурхах vзлийн гаванд хvлэгдэн, арьс єнгєєр ялгаварлах гинжинд орооцлогдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд баян тансаг материаллаг хєлгvй далайн дундах алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсааар л байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж тєрєлх эх нутагтаа цєллєгдєн амьдарч байна. Иймээс бид єнєєдєр энэхvv эмгэнэлт тvvхийг тоглуулахаар энд хуран цуглаад байна. Иймч утгаараа єнєєдєр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль батлагч нар єєрєєр хэлбэл хуулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон Vндсэн Хуулийн гайхамшигт тэрхvv уран цэцэн vгийг бичиж байхдаа хойч ирээдvйн Америк иргэн бvрийг тэрхvv vгийн арыг нь даах талаар бодолцож vзсэн болов уу. Энэхvv тунхаг бичиг нь хvн бvрийн амьдрах, эрх чєлєєтэй байх, мєн аз жаргалтай байх нєхцлийг баталгаажуулсан амлалт байсан билээ. Гэхдээ єнєєдєр энэхvv бичиг нь vнэн чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн хэрэгсэл болсон бєгєєд єєрєєр хэлбэл энэхvv тунхаг бичиг нь єєрийн орны иргэнийг арьсны єнгєєр нь ялгаварлан, тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ. Энэхvv ариун vvргийнхээ оронд Америк орон бидэнд “хvрэлцээгvй сан” хэмээх ойлголтыг л єгч. Гэхдээ бид шударга vнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж байна. Бид энэхvv хvрэлцээгvй сан гэгчийг нєхєх боломж манай vндэстэнд байгаа гэдэгт итгэж байна. Иймээс бид єнєєдєр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь бидэнд эрх чєлєє, шударга vнэнд хvрэх замыг зааж єгєх болно. Бид єнєєдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргvй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мєсийг хайлуулах цаг биш. Харин одоо харанхуйгаас єндийж, арьсны єнгєєр vл гадуурхах шударга ёсны нарны гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хєндийд гэрэл асаах цаг бидэнд ирсэн. Одоо Бурханы бvх хvvхдvvдэд боломж олгох хаалгыг нээж єгєх цаг нь ирсэн. Одоо арьсны єнгєєр гадуурхах шударга бус тэрхvv элсэн нvvдлийг ахан дvvсийн хєдєлшгvй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн. Тэрхvv тунхаг бичиг нь энэхvv мєчийн хурцадмал байдлыг авчрах, Негр боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мєхлийн ирмэгт аваачих зvйл болжээ. Хууль ёсны эрхийг уландаа гишгэсэн бєгчим халуун зуныг эрх чєлєє, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л Негрүүдийн тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол тєгсгєл биш харин эхлэл. Негро боолчууд єєрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хvртээгvй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч vгvй байх болно. Шударга vнэний гэрэлт єдєр ирэх хvртэл тус vндэстний суурийг ганхуулах тэмцэлийн хуй салхи vргэлжилсээр байх болно. Шударга vнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард тvмэндээ хэлэх зvйл надад байна. Эрх чєлєєгєє олох энэхvv тэмцлийг хийхдээ єєрсдийгєє бид шударга бус буруу vйлийн гэмтэн болгож vлдээх ёсгvй. Бид єс хонзонгийн аяганаас хvртэж эрх чєлєєний цангаагаа тайлах ёсгvй. Бид хэзээд єєрсдийн эрх чєлєєний цангаагаа шударга замаар хийсэн тэмцэлээр тайлах болно. Бид єєрсдийн эхлvvлсэн энэхvv тэмцлээ биеийн хvчээр, нударганы хvчирхийлэлээр солих ёсгvй. Бид ахин дахин єєрсдийн биеийн хvчийг ариун сэтгэлийн хvчтэй нэгтгэж тэрхvv гайхамшигт єндєрлєгт хvрэх ёстой. Негрүүдийн нийгмийг бvрхсэн энэхvv нийтийн хvчирхэг шинэ хєдєлгєєн нь биднийг єнєєдєр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дvvс болсон цагаан арьстнуудыг тvйвээх, зорилго агуулаагvй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чєлєє нь бидний эрх чєлєєтэй салшгvй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм. Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгvй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зєвхєн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж vгvй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хvнд хэцvv, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгvй. Негр боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дvvргээс чєлєєлєгдєх хvртэл бид амрах ёсгvй. Миссисипид Негрчууд vзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод Негрчууд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгvй. Vгvй, vгvй ээ бид амарч тайтгарах ёсгvй, шударга vнэн, шударга ёсны хvрхрээ мэт хуйларч, эрх чєлєє хурын ус шиг асгарах хvртэл бид амрах ёсгvй. Та бvхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зvдгvvрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгvй байна. Та бvхний зарим нь давчуу бєгчим єрєєний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бvхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгvй гуйвж, хавчлага мєрдлєгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чєлєєг эрж хайн ирсэн байгаа. Та бvхэн эрх чєлєєгєєр гачигдсан зовлонгийн хамгийн сvvлчийн гэрч нь байх болно. Иймээс та бvхэн зовлонг авралын vvд болгох шударга ёсыг бvтээх vйлсээ шантралгvйгээр vргэлжлvvл. Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Луизиана руугаа буц, энэхvv зовлонг хэрхэн гэтэлгэж єєрчилж болохыг мэдээд єєрийн жижиг борчуудын дvvрэг, єєрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хєндий ертєнцдєє бvv орхигд. Зовлон гачилан хvнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бvхэнд одоо энэ мєчид єнєєдєр миний зvрх сэтгэлийн гvнд одоо ч оршин байгаа мєрєєдлєє хэлье. Энэ мєрєєдєл маань Америк мєрєєдєл дээр гvн бат суурилсан юм. Нэг л єдєр манай vндэстэн сэргэж “Бид бvх хvн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн єнєєдрийн vнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Жоржиягийн халцгай толгод дээр євс ногоо ургаж тэрхvv ногоон толгод дээр боол, боолын эздийн хєвгvvд эв найрамдлын ахан дvvсийн халуун ширээний ард сууж зоог барина хэмээн би мєрєєддєг. Нэг л єдєр шудрага бус ёс, дарамт мєлчлєгєнд хувхайран цєлжсєн Миссипи мужид эрх чєлєє, шудрага vнэний баян бvрд цэцэглэх болно гэж би мєрєєддєг. Нэг л єдєр миний хvvхдvvд хvнийг арьсны єнгєєр нь шvvн тасалж хэлмэгдvvлдэггvй, хvнийг мєн чанараар нь vнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр шударга бус vгэнд уруул нь бvдчин тэнvvчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хєвгvvд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дvvс шиг цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр хєндий бvр усаар дvvрч, уул толгод бvр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бvрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим нарийн харгуй болж, Бурханы гэгээн мэлмий нээгдэж амьд бvхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мєрєєддєг. Энэ бол бидний мєрєєдєл. Би Ємнєд нутагтаа шударга ёсыг євєртлєн буцах болно. Бид шударга ёсыг євєртєлснєєр цєхрєлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дvvсийн гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр нэг л єдєр бид эрх чєлєєтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хєдєлмєрлєж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мєн эрх чєлєєний тєлєє гараа гараасаа барин хамтдаа зогсох болно. Бурханы бvх хvvхдvvд “бидний євєг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсvvчлэгч, эрх чєлєєг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чєлєєний нутаг, эрх чєлєєг магтан дуулая” хэмээн амьдралын шинэ єнгийг дуулах тэр єдєр ирэх болно. Хэрэв Америк агау гvрэн мєн бол энэ vг бодит биелэлээ олох ёстой. - Шинэ Хэмпшерийн толгойдын оройноос эрх чєлєєний дуу эгшиглvvлэе, Нью-Йоркийн сvрлэг уулсаас эрх чєлєєний дууг эгшиглvvлэе, Пеннсилваний єндєрлєгєєс эрх чєлєєний дуу эгшиглvvлье, - Колорадогийн цаст хясаанаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье, - Калифорнийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Жоржиягийн єндєр уулнаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье, - Теннисигийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Миссисипигийн толгод бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлье. - Єндєрлєг газар бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлцэгье. Биднийг эрх чєлєєний дууг эгшиглvvлэх бvрт, тосгон гацаа бvрээс, хот муж бvрээс биднийг эрх чєлєєний дууг тvгээх бvрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагvй бурханы бvх хvvхдvvд гар гараасаа барилцан хєгшин Негрчуудын мєрєєдєл болсон “Эцсийн эцэст бид эрх чєлєєтэй боллоо Ариун дээд бурхан минь эцсийн мєчид бид эрх чєлєєтэй боллоо” хэмээн хашгирах тэр єдєр бидэнд улам хурдан ирэх болно.

хятадууд хэн юм?

2008 оны 08-р сарын 01 Нийтэлсэн munkhuu411
Энэ бол манай хичээлийн лекц байгаа юмаа. Сэтгэл судлалын хичээл дээр багш энийг бичүүлсэн юм. Би харин гайхаад нэг л итгэж өгөхгүй байгаа болохоор та бүхний саналыг сонсож үзэхээр шийдлээ.
За ингээд сонирхоод үзээрэй.
Үндэстний шинжийг дундажлан авч үзэх нь:
1960-аад оны үед Германы эрдэмтэн Х.Гюнтер европчуудын сэтгэлзүйн онцлогоос нь хамаарч 4 хэвшинжид хувааж үзжээ.
1. Норд: Англи, Бельги, Голланд, Скандинавын хойгын орнууд, Дани, Германы хойд хэсгийн хүмүүс багтана.
Эдгээр нь нүүрний бүтцийн хувьд төстэй байхаас гадна бусадтай хөндий, хүйтэн харьцдаг. Захирангуй, зөрүүд, харамч, төрөлхийн лематик /тайван/. Гэвч шударга, өөртөө их итгэдэг. Аливаад шүүмжлэлтэй ханддаг. Хөдөлмөрч, нямбай.
Гол эрхэмлэдэг зүйл нь 1-рт мөнгө, 2-рт эрх чөлөө, 3-рт үүрэг хариуцлага байдаг аж.
2. Динари: Грек, Австри, Албани, Босни-Герцеговин,  Серби, Хорват
Хөгжилтэй, сэргэлэн, Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гомдомтгой, биеэ барьдаггүй, дууч хүмүүс. Эх оронч, ардын урлаг соёлдоо бусад ямар ч үндэстнээс илүү хайртай байдаг. Сөрөг тал нь сахилга бат муутай.
3. Газар дундын тэнгисийнхэн: Итали, Испани, Португал, Франц, испани хэлт латин америкчууд
Зан төлөвийн хувьд тайван биш, идэвхтэй шаргуу амьдралд дуртай. Сониуч. Гюнтерийн үзсэнээр дийлэнх хуйвалдагчид, хувьсгалчид эндээс төржээ. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй. Урлаг, яруу найрагт дуртай. Зөгнөмтгий, их мэдрэмжтэй хүмүүс.
4. Ости: Зүүн европын славян үндэстнүүд бүгд багтдаг.
Сэтгэлийн хөдөлгөөнөө тод илэрхийлдэг. Орчиндоо маш амархан дасдаг. Уран зохиол, хувцас загвар, улс төрөөр байнга хөөцөлддөг. зүүний чиглэлийн намууд голлон сонгогддог. Хувийн болон гэр бүлийн аз жаргалд санаа тавьдаг. Сахилга баттай. Маргах үедээ хараал урсгах нь их байдаг. Арвич хямгач, алсыг харж чаддаг.

Бусад үндэстнүүд

Хятад:
Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй ард түмэн. Гадаад хүмүүстэй харьцахдаа их анхаарал тавьдаг. Хятад хүн хүнийг хүндэлж байгаагаа дайлах хоолныхоо нэр төрөл, тоогоор илэрхийлдэг. Хоолных нь тоо 4-100-д хүрдэг.
Япон:
Хөдөлмөрч, уран сайхны мэдрэмжтэй. Сахилга баттай. Биеэ бариж чаддаг. Нэр төрөө эрхэмлэдэг. Гар барихын оронд бөхөлздөг. Энэ нь нүдрүү нь харахаас зайлсхийсэн хэрэг аж. Хүнийг хүндэлж байгаагаа бөхөлзөх өнцгөөр нь илэрхийлдэг. Хэдий чинээ сайн бөхөлзөнө төдий чинээ хүндэлж байна гэсэн үг. Юманд хошин шог бус, нягт нямбай байдлаар ханддаг ба нийтэч байхыг хичээдэг. Хариуцлагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө барихад багаас нь сургасан байдаг.
Америк
Хамгийн олон үндэстнээс бүрддэг боловч хамгийн эх оронч ард түмэн. Их найрсаг, Байнга инээмсэглэж байдаг. Дүнсгэр явах нь бохир хувцастай явахтай адил гэж үздэг. Энгийн хувцасладаг. байр суурь харгалзалгүй  хэнтэй ч энгийн харьцдаг.  Уралдах дуртай. Чимээгүй суух дургүй. дуугүй байснаас цаг агаарын тухай ярихыг илүүд үздэг.
Герман:
Маш хариуцлагатай. Харамч,
/Герман залуу үерхдэг найз эмэгтэйгээсээ бүр салахдаа өөрт нь зарцуулсан бүх цэцэг, кино, ресторан гэх мэтийн үнийг  тооцсон тооцооны хуудас өгч энийг төлөх юм бол салж болно гэж үздэг байна./Гэвч маш үнэнч, зохион байгуулалт сайтай, сахилга баттай хүмүүс аж.
Монгол: Майскийн 1918 онд өгсөн тодорхойлолт.
Монгол хүний сэтгэлзүйн хамгийн гол үндэс нь залхуурах, зүгээр суух. Монгол хүн ажил хийх дургүй. Ялангуяа хүч гаргасан ажилд дургүй. Утга учиргүй юу ч хийхгүй байхыг эрхэмлэдэг. Зэрэг дэв ахих тусам ажил хийх нь багасдаг гэж үздэг. Хамгийн залхуу нь насанд хүрсэн эрчүүл. Тэдний хувьд цаг бол мөнгө биш. Монголчуудад цаг хугацааны үнэ цэнэ байхгүйгээс гадна заримдаа сөрөг хэмжигдхүүн болдог.
Ажигламтгай, их сониуч. Гярххай, нэр хоч өгөхдөө сайн.
Бодь сэтгэлгээгайхалтай зочломтгой зантай. Дүрсхийн уурлах, муухай хараах, нударга зөрүүлэхээс буцахгүй боловч хэзээ ч дуугай хурааж царайгаа барайлгаад байдаггүй.
Бохир, энгэр султай
Варшавскийн тодорхойсноор:
Монгол хүний хамгийн үндсэн шинж нь дүрмээр сэтгэдэггүй. Орчиндоо маш амархан дасан зохицдог.
гэж байх юм.

хардалт хэрэгтэймуу?

2008 оны 08-р сарын 01 Нийтэлсэн munkhuu411
Хайртай бол хартай гэдэг. Багахан хардалт хайрыг бэхжүүлдэг ч гэх нь бий. Гэвч хэмжээнээсээ хэтэрсэн "даварсан" хардалт гэр бүлд сайн сайхан зүйл авчрахгүй нь тодорхой. Хардалтанд хүйсийн онцлог гэж байна. Эрэгтэй хүн хардахаараа эхнэр рүүгээ дайрдаг бол эмэгтэйчүүд голдуу нөхрийнхеө "нууц амраг" руу халддаг. Хар нь дэндсэн эр нөхөр яадаг вэ?

1. Хардахаараа ухаанаа алдаж, өөрийн ухаан мэдрэлгүй юм шиг болдог аж. Гар хөл нь салганах, чичрэх, царай нь улайх, барайх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
2. Хэт хартай нөхөр хүний тоож анзаарамгүй, яльгүй юмыг ч хардана. Хамт явж байгаад эхнэртэй нь таньдаг хүн нь тааралдаад мэндлээд өнгөрөхөд л "Юун хүн бэ?" хэзээ, яаж танилцсан юм бэ?... гэхчилэн байцааж гарах жишээтэй.

3. Хартай хүн эхнэртээ гоё ганган хувцас хунар ч авч өгөхөөс айна

4. Ийм эрчүүд солиотой юм шиг хардах мөртлөө эхнэрээ ч, өөр бусад эмэгтэйчүүдийг ч жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй, тэднийг бүгдээрээ худалч, хууран мэхлэгчид гэж бодож явдаг.

5. Аажимдаа хэтэрсэн хардалт солиорол, сэтгэцийн эмгэг болж хувирах нь бий.

Хардалтын хор уршиг:
1. Хартай нөхрийн гэр орны уур амьсгал дэндүү уйтгартай болно. Учир нь эхнэр нь нөхрийхөө хардалтаас айгаад найз нөхдөөсөө хapьцaa холбоогоо таслах,таньдаг мэддэг хүнтэйгээ ч үг солих, мэндлэх эрхгүй болдог.

2. Хардалт бэлгийн амьдралд ч муугаар нөлөөлнө. Хартай хүний эхнэр сексийн харьцаанд сонирхолгүй болж, дур хөрөх нь олонтаа байдгийг секс зүйчид тогтоожээ.

3. Хэтэрсэн хардалт хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Хартай аав юм уу ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, хожим нь ханилснаа хардаж зовоодог байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд эмэгтэйчүүд яагаад ч юм хартай нөхрөөсөө салах нь ховор байдаг. үр хүүхдээ ч боддог биз. Гэвч хартай хүн яаж ч хэлээд хэзээ ч засрахгүйгээр үл барам нас ахих тусам "өвчин" нь улам архагшдаг юм шүү.

стресс

2008 оны 08-р сарын 01 Нийтэлсэн munkhuu411
хүн болгон стресстэй байдаг гол нь их багаасаа л хамааржаахгүй юу? заза уншаад сэтгэгдлээ мартваа Дэлгэрэнгүй»

айдас фоби

2008 оны 08-р сарын 01 Нийтэлсэн munkhuu411

 

 Дэлгэрэнгүй»

депресс буюу гутрал

2008 оны 08-р сарын 01 Нийтэлсэн munkhuu411

 

 Дэлгэрэнгүй»

мөнгөтэй болмоор байна уу?

2008 оны 07-р сарын 31 Нийтэлсэн munkhuu411
Чарльз Дэрроу золгүй ядуу нэгэн байсан боловч гайхамшигтай нэгэн тоглоом сэдэж бүтээгээд л саятан болсон юм. Ядуу тарчиг байгаагаа егөөдөхдөө “монополь” гэдэг нэртэй болсон тоглоомыг сэдэж бүтээсэн агаад энэ тоглоом нь түүнийг амжилтын орчинд хүргэсэн түүхтэй. 1932 онд Дэрроу ажил төрөл ч үгүй болж бас тэгээд эхнэр нь хөл хүндтэй байлаа. Эгэл нэгэн инженерийн хэрэгцээ хэнд ч байсангүй болохоор Чарльз ганц доллар ч атугай олох санаатай ямар ч ажлыг хийдэг байлаа. Тэр урьд сайн цагт Атлантик Ситид өнгөрүүлсэн аз жаргал дүүрэн амралтыг нэхэн санахдаа эрэг орчмын газар нутгын үлгэр загвар хийцгээхээр санаа шулууджээ.

Модны өөдсөөр байшин барилга, дэн буудал ч хийж самбарт бэхлээд гудамжны нэрийг хүртэл бичсээр нэгэн цагт тэр хоёрт аз жаргал хайрласан хотоо жижигрүүлэн бүтээжээ. Орой бүр гэртээ аз жаргалаар бялхан тоглож наадаж зугаатай байлаа. Тэр үед Чарльзынх аяганы амсар ч хүнд зуулгах бэлгүй байсан болохоор зочид гийчид урьж чадахгүй байжээ. Харин тэгтэл урьсан зочноо бүр ч их зүйлээр монополь гэдэг ид шидийн тоглоомоороо дайлж чадах юм байж гэнэ шүү. Найз нарт нь ч нөгөө тоглоом нь таашаагдаж Чарльз хэд хэдэн хувь хийгээд тоглоом үйлдвэрлэгчдэд аваачиж үзүүлжээ. Гэтэл цаадуул нь, тэр ч атугай хожим нь монополь тоглоом үйлдвэрлэж баяжсан ах дүү Паркер ч авсангүй. Тэр үед тоглоомын үйлдвэрийнхэн уг тоглоомыг хэтэрхий адармаатай тоглоом гэцгээж байжээ. Хэзээ мөдгүй хүүхэдтэй болох гэж байсан болохоор Чарльз цөхрөхийн дээдээр цөхөрч байлаа. Тэгээд л нөгөө тоглоомоо хэдэн хувь хийгээд Филадальфийн дэлгүүрүүдэд өөрөө үзүүлж сурталчилах болжээ. Хүмүүс ч монополийг дуртай нь аргагүй худалдаж авцгаагаад тэр тоглоомынхоо тухай танилууддаа хэлдэг болжээ. Төдөлгүй тэнд тэр аяараа л монополийн дон тусчихсан байлаа. Тэгтэл ч ах дүү Паркер шийдвэрээ өөрчилж Чарльзийг хайж чухам л хаадын зах зээлд 1985 онд гаргасан бөгөөд одоо ч анхаарал татсан хэвээрээ байна. Өмнөд Америкад энэ тоглоом нь их дэлгэрчээ. Одоо Чарльз Пенсильванид өөрийнхөө фермд эв найртай, баян чинээлэг аж төрдөг. Эцэст нь хэлэхэд хаа сайгүй байдаг түгээмэл эрэлт хэрэгцээг эрж олоод хангах л юм бол хэн ч гэсэн баяжиж чадна.